Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 2-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 2-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-02-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 2-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -11.2-29.8 градус хүйтэн, бусад нутгаар -17.2-26.2 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд, Алтайд -2, Бугатад -3, Тонхил, Цээлд -5, Баян-Уул, Бигэр, Төгрөгт -6 градус хүйтэн, бусад сумдад -7-22 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шарга, Даривт -38, Гуулинд -36, Тайшир, Дэлгэрт -35, Есөнбулаг, Хөхморьтод -34, Халиун, Жаргаланд -33 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -9-30 градус хүйтэн, бусад нутгаар -15-26 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 15, Цээл, Тооройд 14, Тонхилд 12, Есөнбулагт 11 градус дулаан, бусад нутгаар 0-16 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Даривт 41, Шаргад -40, Гуулин, Тайширт -38, Есөнбулаг, Баян-Уулд -35, Хөхморьт, Цогтод -33, Тонхилд –32 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Цогтод 1.5 мм, Төгрөгт 1.0 мм, Баян-Уулд 0.7 мм, Чандманьд 0.6 мм, Бигэрт 0.4 мм, Есөнбулаг, Дэлгэр, Эрдэнэ сумуудад 0.3 мм, Гуулин тосгонд 0.2 мм, Алтай, Бугат, Дарив, Жарглан, Тайшир, Цээл сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 22 м/с, Цээлд 15 м/с, бусад сумуудад 5-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-5 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2022 оны 2-р сарын 20-ны байдлаар Даривт 4 см, Баян-Уул, Шаргад 3 см, Есөнбулаг, Хөхморьт, Төгрөг, Цогтод 2 см, Тонхил, Гуулин, Жаргаланд 1 см, Бигэр, Тайшир, Халиун, Чандманьд 0 см зузаан, бүрхэц 4-10 балл тогтсон. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 40 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Есөнбулагт 0.22 г/см3 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /